Шинэ Пост

Зомби гэж юу вэ?

| 10/4/14
Дэлгэрэнгүй»

Олон зууны тэртээгээс хүмүүсийн зүрхэнд айдас хүйдэс хуруулсан муу ёрын амьтад бол цус сорогчид, босоо ороолон гэж үзсээр ирсэн. Эдгээр амьтад хичнээн аймшигтай ч өөрийн зөн билэг, оюун ухаанаараа хөдөлдөг. Гэтэл өөрийн ямар ч ухаангүй, биеийг нь эзэмдсэн хар шидийн хүчинд л захирагддаг амьтан байдагт зарим ард түмэн итгэсээр иржээ. Ийм амьтдыг зомби гэдэг байна.
Зомби гэдэг үг анх 1810 онд Роберт Саутигийн зохиосон «Бразилийн түүх» гэдэг номонд дурдагджээ. Энэ нь Баруун Африкийн оршин суугчдын тахин шүтдэг нэгэн бурхан юм байна. Хэл зүйчдийн тодруулснаар зомби буюу «нзамби» нь Африкийн банту хэлний «талийгаачийн сүнс » гэсэн утгатай үг гэнэ. Антилийн арлууд болон Баруун Африкийн уугуул нутгийнхан үхсэн хүний сүнсийг амилуулж, дуулгавартай боол болгодог хар шидийн талаар их ярьдаг аж.
18-р зууны эхээр одоогийн Бенин, Нигерээс хар арьст боолчуудыг Гаити улсад авчрах болсноор зомби гэдэг үг тархаж эхэлсэн гэдэг. 1929 онд «Нью-Йорк Таймс» сонины нийтлэлч Вильям  Сибрукийн «Ид шидийн арал» ном гарснаас хойш амилсан үхдлүүд олны анхаарлыг татах сэдэв болсон байна. Сибрук өөрөө Гаитид вуду омгийн шидтэн Маман Селийн хажууд хэсэг хугацаагаар амьдарч олон янзын хачирхалтай ёслол, зан заншлыг биеэр үзжээ. Энэ үедээ сахарын тариалан дээр үхэгсэд ажилладаг болохыг олж мэдсэн гэнэ. Түүнийг зомбигийн нүд: ямар ч амьдралгүй, хоосон харц хамгийн их цочирдуулсан гэдэг. Энэ нь туйлын аймшигт үзэгдэл байсан гэнэ.
Сибрук европчуудыг зомбитой анх танилцуулсан байж болох ч түүнээс хэдэн мянган жилийн өмнө үхсэн хүнийг буцаан амь оруулдаг арга байдгийг олон оронд мэддэг, энэ явдлыг туйлын ихээр эсэргүүцдэг байжээ. Жишээ нь, Ирландад 8-р зууны үед оршуулсан байж таарах хоёр эрэгтэй хүний араг яс олдсон байна. Тэдний аманд чулуу хийсэн байсан нь буцаан амилуулахаас сэргийлсэн утгатай гэнэ.
Эртний домогт өгүүлснээр, талийгаачдын аманд чулуу хийж оршуулбал үхсэн хүний сүнс, эсвэл ямар нэг муу ёрын сүнс энэ бие рүү нэвтрэн орж чадахгүй болох гэнэ. Цус сорогчдыг ч тэгж оршуулдаг, гэвч цус сорогчдын тухай домог 700 гаруй жилийн дараа гарсан тул хүмүүс зомбиноос л болгоомжилсон хэрэг.
Азийн бөө нар ч хүмүүсийг өөрийн дуулгавартай зарц болгон хувиргах хар шидийг мэддэг байсан гэнэ. Хантчууд, нанайчууд, ненцүүд зэрэг умардын ард түмнүүд ч «хет» гэж нэрлэгдэх, булшнаасаа босч ирсэн зүрхгүй хүний тухай аймшигт домог ярьцгаадаг. 
X-XII зууны үеийн Хойд Монголчуудын он цагийн бичээсэнд эртний Скифчүүд дайн тулааны үеэр аймшигтай дүр төрхтэй, өрөвдөж хайрлахыг мэдэхгүй «сүнсгүй хүмүүс»-ийг ашигладаг байсан тухай бичиж үлдээсэн байдаг. Тэднийг кадиле гэдэг байсан бөгөөд скифчүүд өөрсдөө ч тэдэнд туйлын харгис хэрцгий ханддаг байсан аж. Тувагийн зарим омгийнхон нас барсан төрөл төрөгсдөө оршуулахдаа «хар бөөний» боол болгохгүй гэж зүрхийг нь сугалан авдаг байжээ.
Оросын Михаил Семёнович Некрасов гэх угсаатан судлаач 1905 онд нэг хачирхалтай хүнтэй уулзсан тухайгаа бичсэн байдаг. Энэ хүн нь тунгуссын бөө Сазыргелийн боол байсан бөгөөд эзнийхээ хүслийг харцаар нь ойлгож үйлчилдэг байсан аж. Түүний насыг тодорхой хэлэх аргагүй: нүүр нь хатаж хорчийсон арьс шиг жижиг жижиг үрчлээсээр дүүрэн байсан гэнэ. Энэ юун хүн болохыг асуухад бөө: Энэ заяа муутын сүнсийг их бөөгийн онгод сахиус авсан гэж хариулжээ.
Камчаткийн Пала-На тосгонд ажиллаж байсан эмч Дмитрий Караваевт бас нэг сонирхолтой учрал тохиолджээ. Нэгэн омгийн толгойлогч эмчлүүлснийхээ шагналд үхсэн хүнийг амилуулж болох тангийн жорыг түүнд хэлж өгчээ. Гаитийн уугуул иргэд өнөө үед ч гэсэн амьд үхэгсдийг харж, тэдний дундаас төрөл садан, найз нөхдөө олж таньсан гэж батлан ярьцгаадаг. 
Хүнийг зомби болгон хувиргадаг Вуду омгийнхны арга маш нууц байдалд хадгалагддаг. Зомби болгохын тулд үхээд хэдхэн хоносон шинэхэн хүүр хэрэгтэй гэнэ. Иймээс нутгийнхан талийгаачдынхаа сүнсийг хар домчид алдахгүйн тулд хэдэн өдөр манаж хонодог ажээ. Гаитийн оршин суугчид зомби ид шид, тарнийн хүчээр бий болдог гэдэгт итгэдэг бол энэ асуудлыг судалсан мэргэжилтнүүд тетродотоксин гэх хорны үйлчлэлээр хүн ухаан мэдрэлгүй утсан хүүхэлдэй болон хувирдаг гэж үзэж байна. Энэ хор бөмбөлөг загас болон фуго загасанд байдаг аж. Хар домч нар энэ бодисоор ундаа бэлтгэж таалагдаагүй хүндээ болон бие хаа сайтай, хар ажил хийх чадвартай  хүмүүст уулгадаг гэнэ.
Тетродотоксины үйлчлэлээр хүний биеийн бүх үйл ажиллагаагаа зогсох тул ямар ч туршлагатай эмч түүнийг нас барагсдаас ялгаж чаддаггүй гэнэ. Ийм хүнийг тодорхой хэд хоногийн дотор булшнаас нь гарган авч тусгай арга хэрэгслэлийн тусламжтайгаар буцаан амь оруулж болох ч энэ нь зөвхөн рефлексийн түвшний л амьдрал байх аж. Зомбийг буцааж ухамсарт амьдралд нь оруулах арга одоогоор мэдэгдээгүй байна. Орчин үеийн африк домчдын хэрэглэдэг нууцлаг жор нь хүний мэдрэлийн системд маш хүчтэй нөлөөлж үл ойлгогдох шалтгаанаар үхүүлдэг болох нь нотлогдсон тул Африк явж буй хүмүүст нутгийнхантай эв эвдрэлцэх, ямар нэг идэж уух зүйл амсахгүй байх талаар байнга сануулга өгдөг байна. 

Зомби гэж юу вэ?

Нийтлэсэн : Ф.Т Нацумэ on :10/4/14 With 0Сэтгэгдэл

Жаахан шаргын дууль ...

| 9/26/14
Дэлгэрэнгүй»

Эдүгээгээс нэг зуун тавин жилийн өмнөх Шилийн хэдэн уулс хэв хэвээрээ намбайж, түүнээс яг долоон жилийн өмнө Хөх нуурын хөвөөн дээрх довцог толгойн энгэрт тогтож ахуй найман шаргыг гийгүүлж асан тэр мөхдөлгүй наран саа мяндсан туяагаа салхинд бөхөлзөх сахлаг өвсний шилбэнд тусгасан нь үй түмэн алтан саадаг мэт бөлгөө. Элгэн биедээ алтлаг ягаан туяа түрхүүлж аваад нуун өнгөрөхийг харахул ямар нэгэн таатай үйл хэргийн үүсэх сэжим гэлтэй.Алсаас үзвэл усан дундуур туучиж яваа нэгэн морьтон бол оноосон нэр нь Нанзад хэмээх олноо алдаршсан Торой банди ажгуу. Алдар нэр нь арван хушууг шуугиулж, халх дөрвөн аймаг, шавь таван хушуу, цаашлаад цахар найман хушуунд домог болон хэлцэгдэж идэр насны ааг омогтоо асаж шатаж яваа түүнийг зүйрлэн хэлэлцэх нь олонтаа ч зүсийг нь үзсэн хүн өдрийн од мэтээ. Олон хүний сэтгэлд ер бусын сүрлэг баатрын төрхийг санагдуулдаг тэрбээр бүсгүй хүнийх шиг урлаг цагаан царай, бүрдийн ус шиг мэлмэлзсэн тунгалаг хар нүдтэй, шогжхон биетэй нэгэн бөлгөө.

Мөнөөх морьтон "сайран" хэмээх татсан нум шиг махир хээрийнхээ хойт дээгүүр газар шүргүүлэн азарган чонын арьс ганзгалжээ. Түрүүхэн адууны захаар өнгөрөх үед сүрэг рүү гэтэж асан тэр боохой Торойн нүдний буланд торсхийж, “чөх” хэмээн эзнээ хэлэхийн зуурдгүй сайран хээр нь хэдийн "зэгэл саарлыг" гүйцээд доогуур нь орж ирэх эгшинд суман ташуур гозосхийх шиг болоод ган хийх буун дуун гарч нам гүм болсон билээ. Нэгээхэн мөчид өмнөх эл явдал түүний сэтгэлд нэгэнтээ жирэлзэн үзэгдэх эгшнийг залган нүдний нь үзүүрт юу нэгэн гялсхийх шиг болоход цааш лавлан ажиглавал адууны захад ухаагч гүнээс ухаа шарга зүсмийн унага газарт босоогоороо хөллөн бууж харагдвай. Ижилгүй сайн хүлэг эхээсээ босоо буудаг гэлцдэг. Өөрийгөө гүйцэх ажнай төрөхийг талын "хөх боохой' зөн совингоороо тааж мэдээд түүнийг анан гэтэж байдаг хэмээн ярилцдаг. Энэ хоёрын аль аль нь энд болов. Торой банди шөнийн тэнгэрийн цээл шиг сайхан хар нүдэндээ баярын гэрэл цацруулан ганцаар инээмсэглээд тэнтэр тунтар алхан эхийнхээ хөхийг эрэн тэмүүлэх ухаа шарга унагыг өхөөрдөн харж зогслоо.Ээрэм талдаа шандаст хүлэг босоо мэндлэх тэр агшинд эр хүний сэтгэлд бодлын гуурст хүлэг мэндлэхийн хувийг тохиожээ. Байгаль ертөнцийн зурхайн таатай нэгэн одонд төрсөн шарга унаганы зөв талын ташаан дээр тэр өдөр тэнгэрээс дарсан тамга шиг чандмань гурван толбо байхыг Торойн сэтгэл тогтоон зурж авчээ. Явъя, явъя гэх шиг жолоогоо дугтчих хээр мориныхоо аясыг даган дөрөө дээрээ өндийхэд нь дөрвөн туурайн доор талын зоо дэлсэн хэнгэрэг шиг дэржигнэн үлдэхүйд эхээс сая мэндэлсэн унага чихээ соосойлгон сониучирхсаар хоцрох нь юуг эс зөгнөсөн гэх вэ?Ерөөс зөвхөн зураг тавилангаар болдог мэт заримдаа бух юмс санаандгүй, гэнэтийн тохиол аз эз хоёр дээр тогтдог юм шиг оньсогот хорвоод гагцхүү өдөр шөнө, наран саран хэмээх цаг мөнхийн хэмжүүр тоолон байх агаад ямарч эр хүн, ямарч шандаст хүлэг түүнээс сугарч үл үлдэнэ. Он жилүүд хүлэг морины эрчит дөрвөн туурайн тоосноо торойн торойн үлдсээр гэтсэн чонын улаан хөлийн урдуурхан мэндэлсэн шарга унага аварсан хийморьт эрийнхээ унаа болоод Шилийн Богдоос гарч шинийн сарыг хуучиртал, өргөн талд яргуй дэлбээлэхээс аваад өвсөн толгойд цан молцоглох хүртэл зуурам халуун цөлийг ч цайрам өндөр уулсыг ч шандсан доороо хэдэнтээ эвхжээ. Биеэр жаахан ч бэлчээрээр хосгүй шарга морь Торой бандийн унаа болсон нь басчуу сонин түүхтэй.Шарга морь тэр намар адуун дундаа ёстой л нэг асгасан шагайн доторх ганц алтан шагай шиг өнгө зүс, ааг шандас ардаг тарга нь бүрэн тэнцсэн хүлэг идэшлэж явлаа. Таван уулын суга дахь бүрхэгдүү нэгэн шөнө үл таних таван хүн ирээд уургын хуйв тачигнуулан гурван шөнө, гурван өдөр ус бороо туучуулан туусаар 1 зүс буруу газарт аваачсан билээ. Уугаагүй ус, дасаагүй газар суран хуйвны аранга цахилгаан шиг ааг омогон доор үргэж хуйлран үймж бужигнасаар дахиад гурван хоногийг өнгөрөөж байтал шөнө дундаас хойхно хоёр хүн бас л нэг тийш нь элдэв. Хөөж яөаа хоёрын нэг нь лавтайяа эзний нь дуу болохыг адуун сүрэг таниад хөөсөн зүг рүү дуртайяа хандах бөгөөд ус нутгийн тийш чиглэснийг мэдээд бүүр таатай хатируулна. Дахиад гурав дахь хоногийн өглөө дассан газрынхаа өвсийг үмхэлж, уугуул нутгийнхаа усыг шимж зогсох, адуун сүргийн захад хоёр эр ийн ярилцаж суув:- За хө, Торой минь! Чи байгаагүй бол Дарьгангын удамт хурднуудын эх сүрэг манжийн тогоог тослох байлаа. Эцгээс өв болгосон сурвалжит сүрэг минь энэ уснаасаа ууж, энэ өвсийг идэж, энэ шороон дээр гишгэж явах дээдсийн захиастай юм гэнэлээ. Эр хүнд хүлэг мориноос илүү юу хэрэгтэй гэхэв, удмын сүргээс минь дуртай нэг ажнайгаа барьж уна. Алтан овооны сүлдэн хийморьтой адуу юм шүү гэж Дамбийбалжир хэмээх махлаг шар эр адуугаа бахдалтайяа хараад тамхиа нэрж суулаа. Торой банди мэлмэн хар нүдээр анд нөхрөө хайрлан ширтхийлээд:- Арван хошууг алс гэлгүй, хорин хошууг хол гэлгүй, агтын манлай адууны сайхныг хөөхдөө амин хувийн ашиг, алд биеийн хонжоо харсан минь нэгээхэн ч үгүй. Хөх монголын адуу өөр өөрийнхөө хөндийд багтах учиртай. Монголын эрдэнэ, морьтны хишгийг торгондоо торлогдсон хэдхэн хүн ямба зугааны яль шальгүй юмхнаар панзалж, ядуусынхаа зовлог дээр алт жингэнүүлж суухад унтах нойр сэрвэлзэж уух идэх хоолойд тээглэж, дөрвөн цагийг дөрөөн дээр элээх нь тэнгэрээс надад оноосон тавилан биз ээ. Ядуу хүнийг бол явгалахгүй ээ, яахав чи хэдэн азарга адуутай хүн, унаагаа юүлээд мордъё хэмээн адууны захад сэртэлзэж байгаа шарга морийг заав.- За хө, наадах чинь хоёр хөлтийг нуруу дээрээ гаргаагүй амьтан даа, түүнээс биш чиг олон үеийн шаргуудын удам байгаа юм сан даа гэж хэлэхийн зуурдгүй бугуйлын үзүүр эрчлэн шүнгэнэж адуун дундуур бүмбэ шиг сүлбэх бага насны шарга морины алхан эрдэнийн толгойд эргэлдэн буувай. Торой банди:- Сайн нөхөр болсон сайран хээрээ чинийхээ адуунд тавья даа. Удам угшил нь ч энэ дотор бий л байх. Эзнээ явгалаагүй хүлэг минь эрдэнийн нуруу алтан туурайгаа амрааг даа хэмээн ямар өнгөтэй байсан нь үл мэдэгдэх гандсан нударгаараа хондлойгий нь илээд мориныхоо хазаарыг мултлав.Сайран хээр эээндээ эргэж нэгэнтээ үүрсэж гурвант хөрвөөгөөд их сүрэгт ижилдэн нийлж байна. Эрийн сэтгэл уярчээ.Тээр жил арван тавны цагдаад туугдаад Алтан-Овооны зүүн урд руу хээр морьтойгоо хэрхэн бууснаа Торой банди бодож зогсов. Дээр нь мордсноос хойш бүдэрч нэг ч үзээгүй хээр мориныхоо шандсанд тэгтлээ найдаж хийсэхээс өөрөө бууж боломгүй тэр эгц рүү яваад орчихож болмоор юм шиг санагдаад "Алтан- Овоо минь өршөө" хэмээн амандаа хэлээд морио гуядаад ертөнцийн ангал руу аз шоодон ниссэн билээ. Хээр морь хэд алхаад хөл алдаж шогнойн суусан чигээрээ хүрмэн ягаан чулуу дундуур тэртээ доош хурдлан гулссан билээ.Эмээлийн хойт дээр мордож, хүлгийнхээ хондлой даган хойш налж хэвтээд мэнэрсэн хөх тэнгэрийг мэлмэн хар нүдээр ширтэн, азын тэнгэртээ бүхнийг даатган бууж явахдаа амин сүлдий нь дааж яваа мэт дээр нь нисэх бүргэд шувуунд бэлэгшээн нэг баярлаж хөөрхий молор эрдэнэ морь минь, хайран сайхан хүлэг минь хэмээн харуусан нэг бодож байтал бэл рүү хүрч ирэхэд дав ч үгүй цааш давхин одсон сон. Алтан Овоо өршөөсөн биз, тэгтэл харанхуй манан татаж билээ. Хээр морины хойт хөлийн хөрс улаан нялга болтлоо зулгарч, түүнээсхойш үс ургаагүй агаад олон түмнээ Торой бандийн сайран хээр хэмээн алдарших болсон нь тийн бөлгөө. Торой банди шарга морийг эмээллэн мордоход адууны эзэн "За ёстой од тоолон булгилдаг байх даа" хэмээн бодож зогстол, товолзтол алхсаар одлоо. Мань хүн эр хүний цайлган эангаар "хачин юм даа, хүлэг заяаны эзнээ олохоороо булгидаггүй юм биш байгаа даа" гэх шүү бодоод мориндоо мордов.Өнгөрсөн намар нойтон шамарга хаялсан нэг өдөр шилийн ууланд явгарсан Торой шарга морийг барьж хөл залган номхроогоод гурав хоногийн дараа адуунд буцааж тавьсныг тэр цайлган сайхан эр яахин мэдэх билээ. Ард олондоо тусыг бодож амь насаа дэнчинд тавьсан сайхан сэтгэлт эрийн аз хийморийг алтан шарга морь минь түшиж явах болтугай хэмээн дотроо залбирч явлаа.Ер хүн чинь санаанаасаа сүжиглэн бодож чадваас тэр нь хүрэх ёстой эзэндээ ач гучийг үзүүлдэг нь хорвоогийн нууцат нэгэн зүйл агаад түмний ерөөл энэ эрийг хайзайх газар нь түшиж, хальтрах газар нь ивж өгсөөр тоостой хорвоод торойсоор яваа бөлгөө. Гурван хөтөл давахын алдтай сайхан дууны аялгуу хээрийн салхитай хамт сэвэлзэнхэн айсуй нь Торой бандийн дуу ажгуу. Морьтон эр хүлгийнхээ амыг татаж чагнавай.

ТОРОЙ БАНДИЙНДУУ
Элэгдэхийн өмнө элэгддэг
 Энгэр тохой хайрангүй
 Дээж баялаг нь элэгдэх
Дээдсийн нутаг хайран!
Зовохын цагтаа зовдог
 Зовлого бие хайрангүй,
Өвгөдийн өрсөж хамгаалсан
Өрлөг түүх минь хайран!
Төрсний эцэст төгсдөг
 Төөхөн бие хайрангүй
Эрх ямбанд эвдүүлсэн
Эртний ёс хайран!
Уул даваа нь хэрэмгүй ч
Хууль цаазан хэрэмтэй
Олныхоо сэтгэлийг огоорсон
Одоогийн ёсыг сэтлэнэ...
Хээр хөдөө нь хэмжээгүй ч
Хэлэх үг нь хэмжээтэй
 Түмнийхээ эрхийг боогдуулсан
Төрийн цаазыг сэтлэнэ...
Эвийн зангиа таслахгүй
Эрийн тангараг няцахгүй
Үргэвэл тоосондоо цуглана
Үрэгдвэл ясандаа цуглана!
Дууны аялгуу улам алслан бүдгэрсээр тэнгэр газрын савслаганд уусан замхарвай.

ХОЁР
Ерөөл талбисан тэр өдрөөс хойш хоног хугацаа ус руу цувсан адуу шиг хушууран өнгөрвэй.Торой жаахан шаргын нуруунд мордсоноос хойш арав шахам жилийг ардаа орхиж, дөчин нас нэгэнт дөвийжээ.Энэ хооронд жаахан шаргын гавьяаг хэмживч баршгүй. Хорин өртөө хол оршихМэргэн вангийн хушууг нэвт туулж овооны наадам дээр болзсон хүнтэйгээ уулзаад эгэх замдаа хэвтээ зээр хараад Чөх! гэхэд босч амжаагүй байхад нь нөмрөөд буучихаж асан нь хэдхэн хоногийн өмнө билээ. Энэ удаа Торой банди гэр лүүгээ харьж явлаа. Мориныхоо таавыг дагаж, энэ хол ойрыг бодмоглон галигуулж явтал төдийлөн холгүй болтой нэгэн хүн тэнгэр цэнхэрлүүлэн, салхи сэрчигнуүлэн дуулах агаад дууны нь аялгуу ганцаардаж гансарсан байдалтай, нугалаа ширхэг нь Онгон элсний их манхны бидэр шиг үелэн хээтэх бөлгөө. Өмнө нь бараан морь унасан залуу гарч ирэв. Хэт нутаг хаана, хэрэг зориг юунд буйгаа ярилцан танилцах зуур мөнөөх залуу эр өөрийг нь таньж байгаа аятай нэгэн зүйл аминчлан ярих бололтой халираад буйг Торой ажиглаадахаж.
 - Залуу хүн чи их л чухал юманд яарч явах шиг байна. Ахдаа үнэнээ өчсүгэй гэсэнд Цэрэнноров хэмээх залуу эр удам судраа өчиж;
- Их булгийн хийдэд унзад байгаад хар болсон. Суух гэж байсан хүүхнээ Жааяа ноёнд булаалгачихаад буцааж авчрах санаатай явж байгаа минь энэ хэмээн аврал гуйсан харцаар Торойг ажив. Торой энэ залуугийн дууг нэг бус сонссон билээ. Уржнан өвөр сүржийн хүр лүү бууж явтал өртөө хирийн зайтай их булгийн хийдээс дуурсах дууг сонсоод ямар хүн ингэтэл бүхний зүрхэнд шингэцтэй сайхан татнав хэмээн сэтгэл баясаж, ноднин айлын найран дээр Магнай түргэнийг дуулж суухад нь Дарьгангыг алдаршуулах даанч сайхан дууч хүү төрсөн юм байна хэмээн бахархаж суусан зэргээ зурвасхан санах залуу эрд яасхийж тус хүргэе дээ хэмээн бодлоо.
- Тэднийх чинь Наранбулгийн урд дээр биз дээ гэж асуунгаа морийг нь нэг, өөрийг нь нэг харав. Чухал хэрэгт хөтөлгөө морь гэдэг чухамхүү ямар хэрэгтэйг сайн мэдэх Торой банди өчүүхэн ч үл түдгэлзэн мориноосоо бууж жаахан шаргынхаа цулбуурыг Цэрэнноровт бариулаад;
- Ах нь өвчтэй эхээ сахиж байгаа болохоор биеэр тус хүргэж чадахгүй минь харамсалтай байна. Харин хүнээс дутуугүй ачтай хүлэг сайн морио Дарьгангынхаа хүү чиний дуу сэтгэл хоёрт өргөн барья. Санасан бүхэн чинь бүтнэ хэмээн түс тас эргэхэд нь залуу эр дэмий л мэлмэрэн гайхаж зогслоо. Торой:
- Манайх энүүхэн хонхорт байгаа хэмээн элэгдэж хуучирсан жанчхүү наамлынхаа улаар элс бужигнуулан тэв тэв алхалсаар яваад өглөө. Залуу эр жаахан шаргын нуруунд эмээлээ тохож байхдаа ч салхи сэвэлзүүлэн алхуулж байхдаа ч, сайр чулуу үсчүүлэн нисэх мэт хурдлуулан давхиж байхдаа ч энэ бүхнээ зүүд биш байгаа гэж итгэж ядан явлаа.Орчлон хорвоо нэн уужим агаад тал зэрэглээтэн намилзаж дууны аялгуунд уусан живээд тэр өдөр тэнгэрээс морь хүлэглэсэн дуу юмуу, аль эсвэл дуу хүлэглэсэн хүн юмуу ер гайхамшигт нэгэн чавхдас хээр хөдөөгийн энгэр дүүлэн байвай.Жаахан шаргын шогшоонд нь Томоо муухай тасарлаа Жаахан түний аашинд нь Сэтгэл баахан гунилаа... Хоёр морьтой гарлаа даа Хонгорын ширээг давлаа даа Хоносонгүйгий нь бодохоос Хоёр нүдэндээ нулимстай...Намрын Ганга нуурын мандлаас сүрэг сүрэг хун шувуу тасран тасран нисэх шиг дуучин эрийн сэтгэлээс цаглашгүй сайхан дууны аялгуу өдлөн өдлөн хээр талын дээгүүр жигүүр дэлэн ахуйд тэнгэр газар энгээ улам тэлсээр тэрхүү сайхан аялгуу эрчилж нийтгэсэн мяндас шиг хөврөн тэнгэрийн хаяаг давж хором ч сааталгүй явсаар найман ханатай цагаан өргөөнөө хөлчүүрсэн олон найрчдын дунд дөчин хоёр дахь бадган дээрээ үргэлжилж байсан гэдэг шүү."... Наран булгийн эхэнд Наран шингэтэл хүлээнэ Анхны сэтгэл янзаараа бол Амжаад ирэхээ мэдээрэй" Зөвхөн нэгэн үе нь мөчийн хиртэй солонгорох энэ дуу үгийнхээ утгыг аялгуун чанадаа нууцалж, ганцхан хүнд гансруулан хэлсэн нь өдтэй бичгийг орлоод наран шингэхийн үесэд Наран булгийн эхэнд хайртай хүнээ "Жаахан шаргын" нуруунд мордуулсан гэнэм.Мөнөөх дуу тэндээсээ хөтөл хөтлийг давж, хөндий хөндийг гэтэлсээр бор гэрийнхээ босгыг алхсан гэнэм. Мөнөөх дуу бор гэрээсээ босон суун жиргэж, нутаг нугаараа жигүүрлэн нисч, түмэн олны сэтгэлд хоногшин шингэж хожим нь Инжээнноров гэх болсон Цэрэнноров сайхан хүүхэн Чимидлхам хоёр дуутай, хүлэгтэй хорвоод дутуу юмгүй амар сайхан аж төрөн жаргасан үнэн түүхийн нэгэн зурвас ийн ажгуу. Ийнхүү "Жаахан шарга" хэмээх хүлэг морин монголын хоёр суу билигт хүмүүнийг нуруундаа унуулан, зуун зууныг давах уртыг аялгуут эмээл дээрээсээ монголын тэнгэрт нисгэсэн агаад энэ дуу цааш хаа эс хүрэхийг хэн хэлж чаднам билээ?

ГУРАВ
Жаахан шарга морины түүх үгээр шувтарсангүй. Дуу мэндэлсэн тэр талын дээгүүр нисэн давхилдах хүлгийн хоёр ч үеийн туурайн мөр цувран өнгөрч Дарьганга нутагт дахиад өөр төрийн буухиаг морин төвөргөөн авчирвай.Хойморын авдран дээр нь модон гүнгэрваанд тос ис болсон хөх чулууг залж наана нь мөнгөн цөгцтэй зүл сүүмэлзүүлсэн нүүрэндээ гүн үрчлээт нэгэн өвгөний өвөр дээр алд хирийн мод бүүвэйлүүлэх мэт уртлаг шөрмөст гарын нь нааш цааш хөдлөхөд модны зоргодос цасан ширхэг лугаа цайран бууж дөрвөн тотгот тулгын зүмбэр улаан галын туяанд эрдэнийн шинж төгссөн хүлэг морины тэргүүн янцгаах шахан амилсаар байваа. Өвгөн сэтгэлдээ "Жаахан шарга" дууг тасралтгүй аялах бөгөөд гүн алсад бодлын нь харгуйд тэрхүү ижилгүй сайхан хүлэг үзэгдсээр нар унийн углуургаас, ханын толгойд, ханын толгойноос хоймор голлон найлайхы г ч эс анзааран, төдөлгүй нар огшиж тоонын дунгал дээгүүр туяагаа эвхэхийг ч тэргүүн өргөн харахын сэхээгүй.Эрчит дөрвөн туурай нь мянган хигээст алтан хүрдний эргэлт юуныг орчуулсан мэт аад, самбай хадган дэл нь салхинаа намилзаж, нарны цацраг лугаа найрссан нь мяндас сэмэлсэн мэт үзэгдээд, хаяагүй хөх талын дундуур сүмбэ шиг зүсэн өнгөрөх тэнгэр бурхны хүлэглэсэн эрдэнийн ногоон ажнай өвгөний сэтгэлд хэдэн өдөр үзэгдэж, хээр талаар тэрхүү бодлын сүнс мэт хүлэг морьд сүлжилдэн давхилдана.Холын холд тэмүүлэн үүрсэж бүхий тэр сайхан амьтан голын ус шиг мэлтэлзэх дууны толион дундаас урган урган улмаар өвгөний өвөр дээрээс ханхар цээжийг нь түшин босож ирлээ. Тэгэж босохдоо зүгээр нэг боссонгүй. Матар хэмээх амьтны амаар нэвт сүлбэж, ар дагзаар нь өөдөө цойлон гарч ирсэн нь эртний нэгэн домгийн тайлал ажээ. Манжууд монголын хуурын толгойд матарыг гаргаж ирээд айл хотлоор тараажээ. Үүний далд санааг мэдсэн монгол урчууд морин эрдэнийн тэргүүнийг матараас дээгүүр залсан учиртай билээ. Чухамхүү жаахан шарга бол манжийн талхин доороос ойлон дүүлсэн түүхэн хүлгийн нэгэн болой.

Жаахан шаргын дууль ...

Нийтлэсэн : Ф.Т Нацумэ on :9/26/14 With 0Сэтгэгдэл

Анимэ төрөл зүйл.

| 9/21/14
Дэлгэрэнгүй»


Анимэ гэдэг нь тийм тусдаа урлаг соёл биш ээ . Бас анимэ чинь хүүхэлдэйн кино , зариманимолууд анимэ бол урлаг хүүхэлдэйн кино биш гээд л хашгичих юм байна лээ . Харин анимэ чинь animation-ы япон хувилбар нь юм шүү дээ .
Аниймийг ихэвчлэн Японы манга буюу зурагт номноос сэдэвлэн хийдэг . Хамгийн анхны анимэ нь 1907-н онд гарсан бөгөөд Кацудо Шашин гэх нэртэй 4-н секундын бичлэг  бөгөөд  Монгол хэлнээ Хөдөлгөөнт Зураг гэж хөрвүүлэгддэг байна .
Astro Boy гэх анимэ дэлгэцнээ гарсанаар анийм нь дэлхий нийтэд түгж хүчээ авсан гэж хэлэхэд хилсдэхгүй байх . Яг Astro Boy дэлгэцнээ гарсан цагаас эхлэн Шоунэн буюу хөвгүүдийн анийм хүчээ авсан байна . Хаяао Мияазаки энэ хүн Жибли / Ghibli/ студын найруулагч байсаан , энэ хүнгүйгээр Жибли студийг төсөөлөхийн аргагүй бөгөөд Хаяао Мияазаки сенсейн бүтээсэн аниймууд бүгд л сонгодогуудын нэг болдог байна .
1990-2000-аад оны үе жинхэнэ чанартай Шоунэн аниймууд гарсан үе юм . Dragon Ball , Naruto , One Piece , Hunter xHunter гэх мэт .
Мөн нэмж хэлэхэд Луут бөмбөгийн зохиолч / мангака / Акира Торияама сенсей хэлэхдээ Драгон Балл-ыг Европын супэрмэнээс санаа аван зохиосон гэдэг ээ  хэлсэн байдаг . Naruto бидний хэлж заншсанаар багын анги нь ” Агуу Нинжа Жираяа ” гэх зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм бил ээ , тийм болоод л Нарутогийн үнэлгээ тийм өндөр байсан хэрэг . Одоо Шипүүдэн ч дээ хөөрхий минь ………………..
Уан Пийс , Ангууч х Ангууч бас л сор бүтээлүүдийн нэг мөнөөсөө мөн .
Одоо аниймийг ангилах төрлүүдийг нь дурдъя:
Эччи/Ecchi/ : нялуурсан , заваарсан , хөх бөгс гарсан үзэгдэл ихтэй / жишээлбэл High School DxD/
Хэнтай / Hentai /: завхай гэсэн утгатай гэсэн үг л дээ хэнтай төрөл нь нэг ёсондоо Порн анимэ гэсэн үг .
Шоунэн / Shounen/: Хөвгүүд гэсэн утгатай үг энэ төрөлд ихэвчлэн тулаан action үзэгдэл ихтэй / жишээлбэл Dragon Ball , Gintama , One Piece /
Шоужо /Shoujo/ : Охин гэсэн утгатай үг энэ төрөлд охид хөвгүүдийн харилцаа , сэтгэлийн хөдлөл , дурлал гэсэн талуудыг их тусгаж өгдөг . / Жишээлбэл Lovely Complex , Clannad , Tora Dora /
Яаой /Yaoi/ : Гэй залуусын хайр сэтгэл сексийг л харуулдаг л даа ер нь онцгүй / Жишээлбэл Boku no Pico , Antique Bakery /
Юүри / Yuri/:  Бас л ижил хүйстэнээ сонирхогч охидын хайр сэтгэлийг тусгадаг / Жишээлбэл Strawberry Panic /
Үүнээс гадна – Drama , Harem , Detective , Adventure , Mystery , Horror , Fantasy , Sci-Fi , Sport гэх мэт маш олон ангилдаг .
Зарим залуус OVA гэж яг юу юм бэ ? гэж асуух тохиолдол их гардаг харин OVA гэдэг нь Original Video Animation гэдэг үгний товчлол юм . Нэг ёсондоо тухайн аниймийн тусгай нэмэлт ангиудыг хэлдэг .
Мөн Season гэдгийг манайхан улирал гэж ярих нь сонин . Дээр надаас нэг залуу ингэж асуув аа Бурхан л мэдэх ертөнцийн 3-р улирлыг хаанаас үзэх вэ ? гэх юм . Яах вэ өвөл , хавар , зун , намар аа ярихад л улирал гэж ашиглана уу !! гэхээс анийм болон кинон дээр чиньЦУВРАЛ гэж ярьдаг юм шүү дээ .

Одоогийн байдлаар Чияаса нь  яг үзэж дуусгасан гэвэл 200 гаран drop хийсэнтэйгээ нийлээд 340 орчим олон ангит болон нэг ангит анийм үзээд байна . Үүн дээрээ тулгуурлан нэг дүгнэлт хийлээ 2006-н оноос хойш нээх олигтой анимэ гараагүй юм шиг санагдлаа яахав ФМАБ , Aria the origination гэх мэт цөөхөн чанартай аниймууд гарсан л даа . Ёстой л Википэдиа дээр байсан шиг мангака нар эх зохиолдоо анхаарал хандуулах биш дүрслэл дээрээ хамаг анхаарлаа хандуулах болж . Хамгийн энгийн жишээ Fushigi Yugi гэх аниймийг тэр хачин балай заваан Harem аниймуудтайгаа харьцуулдаг хүмүүсийг харахаар уур ч хүрэх шиг . Хэхэ бичээд байсан чинь аягүй цухалдчихлаа уншигчид минь уучилна биз.

Анимэ төрөл зүйл.

Нийтлэсэн : Ф.Т Нацумэ on :9/21/14 With 1 Сэтгэгдэл:
Tag :

IP хаяг гэж юу вэ ?

|
Дэлгэрэнгүй»
      2011 оны 11-р сарын 5-ний Мэдлэгийн Бямба Гараг өдөрлөг дээр яригдсан “IP хаяг гэж юу вэ” сэдэв. Энэ сэдвээр IP хаяг, дэд сүлжээ болон сүлжээний маск гэж юу болох талаар анхан шатны мэдлэг хүргэхийг зорьсон болно.


IP хаяг гэж юу вэ ?

Нийтлэсэн : Ф.Т Нацумэ on : With 0Сэтгэгдэл

Dead.Rising 3

| 9/18/14
Дэлгэрэнгүй»
Зомби нартай нэгийгээ үздэг бас нэгэн гайхалтай тоглоомын ээлжит цувралыг gamer-чууддаа зориулан хүргэж байна. Dead Rising 
тоглоомын анхны анги нь 2006 оны 8р сард хbox-т ориулан гарч байсан ба тоглоомын зохиолыг Yoshinori Kawano зохиож Capcom Production Studio 1 багийнхан хөгжүүлж байжээ. Калифорн мужийн Сан Пердидост өрнөх аймшигт үйл явдлаас амьд үлдэхийн төлөө үзэлцэх, адал явдалт аймшгийн төрлийн уг тоглоомын горим нэг тоглогчийнх бөгөөд комбинаци зэвсэг бий болгон тоглогчын ур чадварыг бүрэн харуулж чадах гайхалтай тоглоом болжээ. 
Огноо : 9/2014
Диск : 1 
Төрөл : Action , Horror
Хэл: English, French, Italian, German, Spanish, Dutch, Japanese, Korean, Russian, Chinese, Portuguese-Brazil
Системийн шаардлага:
Хамгийн багадаа:
OS: Windows 7 64-bit edition, Windows 8 64-bit edition
Processor: Intel Core i3-3220 @ 3.30GHz (or Intel Core 2 Quad Q9550 @ 2.83GHz) / AMD Phenom II X4 945 @ 3.00 GHz or higher
Memory: 6 GB RAM
Graphics: NVIDIA® GeForce® GTX 570 / AMD Radeon 7870 or higher
DirectX: Version 11
Network: Broadband Internet connection
Hard Drive: 30 GB available space
Sound Card: DirectX 11 Compatible sound card
Additional Notes: Broadband internet connection is required for Co-op play.
Санал болгох:
OS: Windows 7 64-bit edition, Windows 8 64-bit edition
Processor: Intel Core i5-4570 CPU @ 3.20GHz or AMD equivalent
Memory: 8 GB RAM
Graphics: NVIDIA® GeForce GTX 670 2GB / AMD Radeon 7970 2GB
DirectX: Version 11
Network: Broadband Internet connection
Hard Drive: 30 GB available space
Sound Card: DirectX 11 Compatible sound card
Additional Notes: Broadband internet connection is required for Co-op play. An Xbox 360 Controller for Windows or other Xinput-compatible controller is recommended for this game.
Суулгах заавар:
- Burn or mount the .iso
- Run setup.exe and install
- copy crack from CODEX dir to installdir
- Play
Эх сурвалж: www.copy.mn
Трейлер:

Note: when testing, we noticed that on some pc configurations the game
doesnt exit correctly - it also happens to the original uncracked game
(e.g. Win7 Radeon) ... so blame the devs
Block game exe in your firewall to prevent the game from trying to go
online
Зураглалууд:
Dead.Rising 3 [COPY.mn].part31.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part01.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part02.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part03.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part04.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part05.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part06.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part07.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part08.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part09.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part10.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part11.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part12.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part13.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part14.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part15.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part16.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part17.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part18.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part19.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part20.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part21.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part22.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part23.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part24.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part25.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part26.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part27.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part28.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part29.rar
Dead.Rising 3 [COPY.mn].part30.rar

Dead.Rising 3

Нийтлэсэн : Ф.Т Нацумэ on :9/18/14 With 0Сэтгэгдэл

Facebook биднийг худалддаг уу?

|
Дэлгэрэнгүй»
Энэ талаар 29 настай Марк Зукерберг өөрийн мэдэгдлээ хийлээ. Бид хэзээ ч 1,2 тэрбум хэрэглэгчдийнхээ нэгнийх нь ч мэдээллийг худалдаж байгаагүй. Зүгээр Үндэсний Аюулгүй Агентлаг бидэнд мэдээлэл худалдах санал тавьсан нь үнэн. Харамсалтай нь тэд өөрсдийн зорьсон зүйлээ авч чадаагүй гэжээ. 

Манай инженерүүд цаг наргүй хөдөлмөрлөж аюулгүй ажиллагаагаа сайжруулах гэж хичээж байхад засгийн газар биднийг гэмт хэрэгтнүүдийг өмгөөлж байгаа мэтээр ойлгож, манай хэрэглэгчид биднийг засгийн газрын талд ажиллаж буй мэтээр ойлгож байгаад харамсаж байна гэжээ. 
Зукербергийн энэ мэдэгдлийг уншсан 117000 хэрэглэгч LIKE даж, 14000 хүн цааш шэйрлэсэн байна.

Facebook биднийг худалддаг уу?

Нийтлэсэн : Ф.Т Нацумэ on : With 0Сэтгэгдэл

Dead Rising 2 [Татах]

|
Дэлгэрэнгүй»

Survival horror төрлийн Dead Rising 2 тоглоом 2010 онд Windows платформ дээр анх гарч байжээ. Зохиолын гол баатар  Chuck Greene ыг удирдан зомбиг устган үе давж тоглоомыг үргэлжлүүлэх болно. 
 Эх сурбалж: www.copy.mn
[R.G. Mechanics] Dead Rising 2.part1.rar
[R.G. Mechanics] Dead Rising 2.part2.rar
[R.G. Mechanics] Dead Rising 2.part3.rar
[R.G. Mechanics] Dead Rising 2.part4.rar
[R.G. Mechanics] Dead Rising 2.part5.rar
[R.G. Mechanics] Dead Rising 2.part6.rar
[R.G. Mechanics] Dead Rising 2.part7.rar

Dead Rising 2 [Татах]

Нийтлэсэн : Ф.Т Нацумэ on : With 0Сэтгэгдэл

The Official UK Top 40 Singles Chart 14-09-2014

|
Дэлгэрэнгүй»
Эх Сурвалж: www.copy.mn
01 Calvin Harris Feat John Newman - Blame.mp3
02 Robin Schulz & LILLYWOOD - Prayer In C.mp3
03 Sam Smith - I'm Not the Only One.mp3
05 Iggy Azalea Feat Rita Ora - Black Widow (Explicit Edit).mp3
06 Taylor Swift - Shake It Off.mp3
06 Ten Walls - Walking With Elephants.mp3
07 5 Seconds Of Summer - Amnesia.mp3
08 The Script - Superheroes.mp3
09 MAGIC! - Rude.mp3
10 Chris Brown Feat Usher & Rick Ross - New Flame (Explicit Edit).mp3
11 Nico & Vinz - Am I Wrong.mp3
12 Maroon 5 - Maps.mp3
13 Duke Dumont - Won't Look Back.mp3
14 David Guetta Feat Sam Martin - Lovers On The Sun.mp3
15 Sam Smith - Stay With Me.mp3
16 Mr. Probz - Waves.mp3
17 Ed Sheeran - Don't.mp3
18 Ella Henderson - Ghost.mp3
19 George Ezra - Budapest.mp3
20 George Ezra - Blame It On Me.mp3
21 G.R.L. - Ugly Heart.mp3
22 Fall Out Boy - Centuries.mp3
23 John Legend - All Of Me.mp3
24 Ed Sheeran - Thinking Out Loud.mp3
25 Wankelmut & Emma Loiuse - My Head Is A Jungle (MK Remix).mp3
26 A Great Big World & Christina Aguilera - Say Something.mp3
27 Ed Sheeran - Sing.mp3
28 Ariana Grande Feat Zedd - Break Free.mp3
29 Clean Bandit Feat Jess Glynne - Rather Be.mp3
30 Sia - Chandelier.mp3
31 Arina Grande Feat Iggy Azalea - Problem.mp3
32 Cheryl Cole Feat Tinie Tempah - Crazy Stupid Love.mp3
33 Pharrell Williams - Happy.mp3
34 Oliver Heldens Feat Becky Hall - Gecko (Overdrive) (Extended Mix).mp3
35 ZHU - Faded.mp3
36 OneRepublic - Love Runs Out.mp3
37 Katy Perry - This Is How We Do.mp3
38 Charli XCX - Boom Clap.mp3
39 Oliver $ & Jimi Jules - Pushing On (Extended Mix).mp3
40 Will.i.am Feat Cody Wise - It's My Birthday.mp3

The Official UK Top 40 Singles Chart 14-09-2014

Нийтлэсэн : Ф.Т Нацумэ on : With 0Сэтгэгдэл
Prev
▲Top▲