Анимэ төрөл зүйл.

| 9/21/14


Анимэ гэдэг нь тийм тусдаа урлаг соёл биш ээ . Бас анимэ чинь хүүхэлдэйн кино , зариманимолууд анимэ бол урлаг хүүхэлдэйн кино биш гээд л хашгичих юм байна лээ . Харин анимэ чинь animation-ы япон хувилбар нь юм шүү дээ .
Аниймийг ихэвчлэн Японы манга буюу зурагт номноос сэдэвлэн хийдэг . Хамгийн анхны анимэ нь 1907-н онд гарсан бөгөөд Кацудо Шашин гэх нэртэй 4-н секундын бичлэг  бөгөөд  Монгол хэлнээ Хөдөлгөөнт Зураг гэж хөрвүүлэгддэг байна .
Astro Boy гэх анимэ дэлгэцнээ гарсанаар анийм нь дэлхий нийтэд түгж хүчээ авсан гэж хэлэхэд хилсдэхгүй байх . Яг Astro Boy дэлгэцнээ гарсан цагаас эхлэн Шоунэн буюу хөвгүүдийн анийм хүчээ авсан байна . Хаяао Мияазаки энэ хүн Жибли / Ghibli/ студын найруулагч байсаан , энэ хүнгүйгээр Жибли студийг төсөөлөхийн аргагүй бөгөөд Хаяао Мияазаки сенсейн бүтээсэн аниймууд бүгд л сонгодогуудын нэг болдог байна .
1990-2000-аад оны үе жинхэнэ чанартай Шоунэн аниймууд гарсан үе юм . Dragon Ball , Naruto , One Piece , Hunter xHunter гэх мэт .
Мөн нэмж хэлэхэд Луут бөмбөгийн зохиолч / мангака / Акира Торияама сенсей хэлэхдээ Драгон Балл-ыг Европын супэрмэнээс санаа аван зохиосон гэдэг ээ  хэлсэн байдаг . Naruto бидний хэлж заншсанаар багын анги нь ” Агуу Нинжа Жираяа ” гэх зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм бил ээ , тийм болоод л Нарутогийн үнэлгээ тийм өндөр байсан хэрэг . Одоо Шипүүдэн ч дээ хөөрхий минь ………………..
Уан Пийс , Ангууч х Ангууч бас л сор бүтээлүүдийн нэг мөнөөсөө мөн .
Одоо аниймийг ангилах төрлүүдийг нь дурдъя:
Эччи/Ecchi/ : нялуурсан , заваарсан , хөх бөгс гарсан үзэгдэл ихтэй / жишээлбэл High School DxD/
Хэнтай / Hentai /: завхай гэсэн утгатай гэсэн үг л дээ хэнтай төрөл нь нэг ёсондоо Порн анимэ гэсэн үг .
Шоунэн / Shounen/: Хөвгүүд гэсэн утгатай үг энэ төрөлд ихэвчлэн тулаан action үзэгдэл ихтэй / жишээлбэл Dragon Ball , Gintama , One Piece /
Шоужо /Shoujo/ : Охин гэсэн утгатай үг энэ төрөлд охид хөвгүүдийн харилцаа , сэтгэлийн хөдлөл , дурлал гэсэн талуудыг их тусгаж өгдөг . / Жишээлбэл Lovely Complex , Clannad , Tora Dora /
Яаой /Yaoi/ : Гэй залуусын хайр сэтгэл сексийг л харуулдаг л даа ер нь онцгүй / Жишээлбэл Boku no Pico , Antique Bakery /
Юүри / Yuri/:  Бас л ижил хүйстэнээ сонирхогч охидын хайр сэтгэлийг тусгадаг / Жишээлбэл Strawberry Panic /
Үүнээс гадна – Drama , Harem , Detective , Adventure , Mystery , Horror , Fantasy , Sci-Fi , Sport гэх мэт маш олон ангилдаг .
Зарим залуус OVA гэж яг юу юм бэ ? гэж асуух тохиолдол их гардаг харин OVA гэдэг нь Original Video Animation гэдэг үгний товчлол юм . Нэг ёсондоо тухайн аниймийн тусгай нэмэлт ангиудыг хэлдэг .
Мөн Season гэдгийг манайхан улирал гэж ярих нь сонин . Дээр надаас нэг залуу ингэж асуув аа Бурхан л мэдэх ертөнцийн 3-р улирлыг хаанаас үзэх вэ ? гэх юм . Яах вэ өвөл , хавар , зун , намар аа ярихад л улирал гэж ашиглана уу !! гэхээс анийм болон кинон дээр чиньЦУВРАЛ гэж ярьдаг юм шүү дээ .

Одоогийн байдлаар Чияаса нь  яг үзэж дуусгасан гэвэл 200 гаран drop хийсэнтэйгээ нийлээд 340 орчим олон ангит болон нэг ангит анийм үзээд байна . Үүн дээрээ тулгуурлан нэг дүгнэлт хийлээ 2006-н оноос хойш нээх олигтой анимэ гараагүй юм шиг санагдлаа яахав ФМАБ , Aria the origination гэх мэт цөөхөн чанартай аниймууд гарсан л даа . Ёстой л Википэдиа дээр байсан шиг мангака нар эх зохиолдоо анхаарал хандуулах биш дүрслэл дээрээ хамаг анхаарлаа хандуулах болж . Хамгийн энгийн жишээ Fushigi Yugi гэх аниймийг тэр хачин балай заваан Harem аниймуудтайгаа харьцуулдаг хүмүүсийг харахаар уур ч хүрэх шиг . Хэхэ бичээд байсан чинь аягүй цухалдчихлаа уншигчид минь уучилна биз.

1 Сэтгэгдэл:

  1. Яаойг онцгүй гээшаажийн сда чинь лол

    ReplyDelete

Next Prev
▲Top▲